2012/03/01 | By: Дэлдэн

Баян болох 10 шилдэг арга


62 тэрбум долларын хөрөнгөтэй УОррен Баффет бол манай дэлхийн хамгийн баян хүн. Тэр гайхалтай амжилтанд хүргэсэн зарим арга барилаасаа сэтгүүлчтэй хуваалцсан байна. Эдгээр нь та ч хэрэгжүүлж болох Уоррен Баффетын мөнгө олох зарим нууцууд юм.


1. Орлогоо дахин хөрөнгө оруулалт болго
Анх удаагаа мөнгө олчихоод та үрэхийг хорхойсч магадгүй. Үүний оронд орлогоороо ямар нэг зүйлд хөрөнгө оруул. Алдарт бизнесмэн Уоррен Баффет үүнийг эрт ойлгосон юм. Ахлах сургуульд байхдаа тэр ангийнхаа найзуудтай хамтран үсчний газруудад зориулан хавчаарны машин худалдаж авчээ. Олсон мөнгөөрөө ахин ийм машин худалдан авсаар 8 дэлгүүр нээх хүртлээ мөнгө цуглуулжээ. Ийм замаар тэр 26 настайдаа 174,000 доллар (одоогийнхоор 1,4 сая доллар) хурааж амжсан байна. Жижиг дүн ч байсан том хөрөнгө бүтээхэд их хувь нэмэртэй.
2. Өөрчлөгдөхийг хүсдэг байх
Шийдвэр гаргахдаа бусдын хэлж, хийж байгааг бүү үндэс болго. Олныг даган дуурайж тэдний замаар явах биш, өөрийн арга барилыг эзэмш. Дундаж байна гэдэг хүн бүхний чадах зүйл. Харин дундажаас дээгүүр байя гэвэл дотоод дуу хоолойгоо сонсож, өөрийн тогтоосон стандартаар аливааг хэмжиж сурах хэрэгтэй.
3. Хэзээ ч хуруугаа бүү хөх.
Шийдвэр гаргахад хэрэг болох мэдээллүүдийг урьдчилан цуглуул. Уоррен Баффет түргэн шийдвэр гаргах болон түүнийгээ хэрэгжүүлэх чадвараараа бахархдаг. Тэр шаардлагагүйгээр зүгээр суун, бодол болохыг “хуруугаа хөхөх” гэж нэрлэжээ. Хүмүүс түүнд бизнес, хөрөнгө оруулалтыг санал болгоход “Тэд надад үнээ хэлэхээс нааш би тэдэнтэй ярилцахгүй” гэж хэлдэг. Тэр хариултаа газар дээр нь өгдөг юм.
4. Эхлэхээсээ өмнө гэрээ хэлэлцээрээ яг таг болго.
Уоррен Баффет энэ хичээлийг хүүхэд байхдаа суржээ. Түүний өвөө Эрнест Уоррен болон түүний найзуудыг цасан шуурганы дараахан гэр бүлийн ногооны зоорь ухуулахаар хөлсөлжээ. Хөвгүүд гараа бараг тэнийлгэж чадахгүй болтлоо 5 цагийн турш газар ухсан байна. Харин өвөө нь тэдэнд хэдхэн зоосон мөнгө өгчээ. Уоррен Баффет ийм хүнд ажлын төлөө тун бага мөнгө авсандаа цочирдсон гэнэ. Ямар нэг гэрээ, хэлэлцээрийг эхлэхдээ бүгдийг тодорхой болго, найз нөхөд болон хамаатнуудтайгаа ч гэсэн.
5. Зардал бага гарга.
Уоррен Баффет өчүүхэн мөнгөний төлөө ч гэсэн улайрдаг менежертэй бизнест хөрөнгө оруулалт хийдэг. Зардал бүрээ нарийн тооцож байвал та орлого олж, бизнестээ илүү урт замыг туулах болно.
6. Зээлж авах зүйлээ хязгаарла.
Зээлээр амьдрах нь таныг баян болгохгүй. Зээлдэгч нартай төлж чадах хэмжээндээ тохиролц. Өрөө төлж дуусаад дараа нь хөрөнгө оруулалтанд хэрэг болох мөнгөө хадгалж эхэл.
7. Шургуу бай.
Тууштай бөгөөд чадварлаг байвал та хүчтэй өрсөлдөгчийг ч ялж чадна. Цуцашгүй урам зориг азгүй байдлаас ялагчийг төрүүлэн гаргадаг.
8. Хэзээ зогсохоо мэддэг байх
Уоррен Баффет залуу байхдаа машины уралдаанд очжээ. Тэр нэг уралдаанд бооцоо тавиад алдсан байна. Алдагдлаа нөхөхөөр дахин өөр уралдаан дээр бооцоо тавьтал ахиад алджээ. Тэр бараг долоо хоногийнхоо орлогыг үгүй хийчихсэн байв. Тэрбээр дахиад хэзээ ч энэ алдааг давтаагүй юм. Алдагдлаас хэзээ холдож явахаа мэддэг бай.
9. Эрсдэлийг үнэлж сур.
Шийдвэр гаргахдаа “Даоаа нь юу болох вэ?” гэдгийг өөрөөсөө асууснаар байж болох үр дагаваруудыг урьдчилан харж, ухаалаг сонголт хийхэд чинь туслах болно.
10. Амжилт гэдэг ямар утгатай болохыг мэдэх
Уоррен Баффет эд хөрөнгийг үл тооцон амжилтаа доллараар хэмждэггүй. Тэр өөрийн нэрээр барилга, хөшөө бариулахгүй байх дээр хатуу зогссон юм. “Би маш их мөнгөтэй хүмүүсийг мэднэ. Тэд нарийн шалгагдсан оройн хоол зооглож, өөрийнхөө нэрийн эмнэлэгт очдог. Гэвч үнэн хэрэгтээ тэднийг өөрсдөөс нь өөр хүн хайрладаггүй. Амьдралын амжилтыг хэдэн хүн таныг үнэн сэтгэлээсээ хайрлаж байна вэ гэдгээр л хэмжинэ. Та амьдралаа хэрхэн өнгөрөөсөн бэ гэдгийг шалгах эцсийн шалгуур бол тэр” гэжээ.

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Hi there just wanted to give yoou a brief heads up
and let you know a few of the pictures aren't loading properly.
I'm noot sure why but I think its a linking issue.
I've tried it in two different browsers and both show the
same outcome.

Feel free to visit my webpage ... free psn code generator

Anonymous said...

Great goods from you, man. I've understand your stuff previous to and you
are just too magnificent. I really like what you have acquired here, really like what you're saying and the way in which you
say it. You make it enjoyable and you still
take care of to keep it sensible. I cant wait to read much more from you.
This is actually a wonderful web site.

my homepage; website software ()

Anonymous said...

Hi there, I enjoy reading through your article.
I wanted to write a little comment to support you.


My site :: Dr Rashmi Patel dental license suspended

Post a Comment