Өнгөрсөн хаврын гоёо ерөнхийдөө салаавч
байв. Өвгөнт, хятад шаахай, чацга ногоон өмд гээд сонин сонин зүйл
моодонд орж байсан үе бий. Өвөл зунгүй морь уралдуулж, өдөр шөнөгүй бөх
барилдуулж, үлдсэн цагт нь дуулахаас өөр ажилгүй болсон хүмүүст салаавч
сэнэр байсан хэрэг л дээ. Тиймээс салаавчны тухай сонгууль дуустал яриад
ч дуусаагүй байна. Энхбаяр суллагдсанаас хойш үзэх юм олдохгүй
уйтгартай л байна. Ядаж байхад Нямдорж Баттулга хоёрын хэрүүл олигтой
явсангүй. Арга ядахдаа салаавч ярьсан шиг сонгуульдав шүү гэх хүн
таарна.
Салаавч бол маш нууцлаг үйлдэл юм.
Салаавч Хиристийн он тооллоос 10 мянга орчим жилийн өмнө үүссэн бололтой
гэнэ. Эртний хүмүүс ангаа дундаа оруулахыг салаавчаар илэрхийлдэг
байсан аж. Хадан дээр байдаг эртний сүг зурагт салаавчны ул мөр байгааг
эрдэмтэд нэн эрт тогтоосон боловч олон нийтэд ил гаргаагүй байна. Учир
нь салаавчинд маш их нууц байгаа гэж Харвардын нэг оюутан хичээл дээрээ
муу авсны дараа гаргасан салаавчныхаа тайлбарт латин үсгийн “w”
тэмдэглэгээгээр дүрсэлжээ.