2012/11/05 | By: Дэлдэн

Dropbox гэж юу вэ? Flash хэрэггүй боллоо


Dropbox гэж юу вэ?

       Dropbox гэдгийг товчоор бас энгийнээр хэлбэл интернет дэх таны flash диск эсвэл зөөврийн хард, хадгалах төхөөрөмж гэсэн үг. Учир нь dropbox-д өөрийн файлуудаа хийгээд өөр хаанаас ч хамаагүй интернеттэй газраас файлуудаа удирдаж /харж, татаж авч, бусадтай хуваалцаж (share)/ болно
.

Давуу талуудаас
          Хамгийн том давуу гэвэл upload хийсэн файлууд хэзээ ч устахгүй /жаахан дэгсдүүлж хэлбэл газар хөдөлж галав юүлсэн ч устахгүй/. Бид байсхийгээд л flash дискээ хаядаг, hard диск эвдэрдэг. Харин dropbox хаягдана, эвдэрнэ гэж байхгүй. Гэхдээ файлууд чинь устах, устаж болох 3 тохиолдол байгаа. Үүнд:

  1. Dropbox компани дампуурах
  2. Та өөрөө устгах /санаатай болон санамсаргүй/
  3. Өөр хүн таны нууц үгийг мэдэж нэвтэрч ороод файлуудыг чинь устгах
        Дараагийн том давуу тал бол нэг account-ийг хэд хэдэн компьютерээс удирдаж болно. Жишээ нь: Бид нэг document файлыг ажил дээрээ засаж байгаад гэртээ очиод засах гэхээр заримдаа ажил дээр мартаад явсан байдаг. Үүнийг шийдэх маш амархан. Dropbox-ийн хавтас дотроо тухайн файлаа хуулж байгаад тэндээсээ засвар хийх. Та өөрийнхөө компьютертээ dropbox-ийн install-ийг суулгаад тэндээсээ dropbox account-аа удирдах боломжтой. Таны компьютер дээрх dropbox-ийн хавтсан дахь ямар файл болон хавтсанд өөрчлөлт орох үед dropbox-ийн програм нь шууд интернет рүү өөрчлөлтийг хуулж /sync/ байдаг. Ийм болохоор та ажлынхаа компьютер дээрх dropbox-ийн хавтсанд байгаа файл дээр засвар хийхэд гэрийн компьютер дээрх файл дээр өөрчлөгдөнө гэсэн үг. Гэхдээ таны компьютер асаалтай бас интернеттэй үед dropbox sync хийдэг. Хэрэв sync хийж байх үед компьютер чинь унтарвал dropbox sync хийхгүй ба компьютер чинь асахаар dropbox үргэлжлүүлээд sync хийнэ.

Интернеттэй үед flash диск хэрэггүй боллоо гэсэн үг.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

            Бүртгүүлэх энгийн бусад сайтад бүртгүүлдэгтэй адилхан. Dropbox-д бүртгүүлэх.
Анх бүртгүүлэхэд таны account-ийн багтаамж 500mb байна. Account-ынхаа багтаамжийг өсгөөд байх боломжтой.

Dropbox-ийн багтаамжийг хэрхэн нэмэх вэ?

Dropbox-ийн багтаамжийг нэмэгдүүлэх 2 арга байгаа.
  1. Мөнгө төлөөд багтаамжаа нэмэгдүүлэх
  2. Өөрсдийнх нь тавьсан болзолуудыг хангах үед багтаамжийг нэмэгдүүлдэг. Үүнд:
  • Найзуудаа уриад 32 найз чинь бүртгүүлбэл нэг бүрээс нь 500mb багтаамж нэмэгдэнэ.
  • Facebook-ээр post хийвэл 125mb багтаамж  нэмэгдэнэ
  • Twitter-ээр tweet хийвэл 125mb багтаамж  нэмэгдэнэ
  • Камераар upload хийвэл 500mb багтаамж нэмэгдэнэ
  • Twitter хуудсыг нь follow хийвэл 125mb багтаамж  нэмэгдэнэ
  • Facebook хуудсанд нь like хийвэл 125mb багтаамж  нэмэгдэнэ
  • Dropbox-ийн танилцуулгыг үзвэл 250mb багтаамж  нэмэгдэнэ
  • Install-ийг нь суулгахад 500mb багтаамж нэмэгдэнэ
  • Урих link дээр хүн дарж бүртгүүлвэл бас багтаамж нэмэгдэнэ ... гэх мэтээр багтаамжаа нэмээд байж болно.
Заза ерөнхийдөө нэг иймэрхүү үлдсэн бас миний орхигдуулсан зүйлүүдийг уншигч та нэмээд судлачихаарай!

Dropbox-д бүртгүүлэх.

1 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Asking questions are actually nice thing if you are not
understanding anything entirely, but this piece of
writing gives fastidious understanding yet.

Also visit my web blog ... http://www.sykose.net/

Post a Comment