2013/10/06 | By: Дэлдэн

ЕСӨН ЗООСНЫ МЭРЭГ хийх арга ба судар

Монголчууд түүхэндээ 30 гаруй төрлийн мэргэ төлгө бүтээж амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.Есөн зоосны мэрэг нь тэдгээрийн нэг нь юм.Есөн зоосыг хөхийн шашнаас гаралтай гэж үздэг хүмүүс ч байдаг.Юутай ч атугай есөн зоос бол Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг мэргэ юм.Энэ мэргийн маш олон хувилбар байдаг хувилбар болгон бие биеэс ялгагдах өвөрмөц онцлогтой. Есөн зоос нь есөн ширхэг зоосноос бүрдэнэ.Тэдгээрийн нэгийг толгой зоос гэдэг. Толгой зоос нь өөр өнгө буюу тэмдэгтэй буюу тэмдэгтэй байна.Монголын сайн мэргэч, толгойн зоосыг алт мөнгөөр хийдэг уламжлалтай байжээ.Есөн зоосны байрлалыг эхнээс нь дараалуулан сүм, уул, онгоц, арслан, чоно, нар, хэрээ, сар, бумба гэж нэрлэдэг.Толгой зоос дээрх есөн байрлалыг аль нэг дээр заавал буух учиртай! Эхний байрлал –Сүм дээр толгой зоос буувал цагаан юмуу хар сүм дээр буулаа гэж шинжин мэргэлдэг.
Зоосны хятад үсэгтэй талыг цагаан, монгол үсэгтэйг хар тал гэнэ. Хэрэв толгойн зоос цагаан талаар 1 байрлал –сүм дээр буувал цагаан сүм буулаа гэж шинжинэ. Хар талаар буувал хар сүм буулаа гэж шинжинэ. Хар талаар буувал хар сүм дээр буулаа гэж шинжинэ. Байрлал бүр цагаан хар гэсэн хоёр янзын өнгөтэй байна. Есөн зоосоор яаж мэргэлэх вэ? Энэхүү сударыг түвд хэлнээс Ongiroo.mn орчуулан олонд хүргэсэн болно. Энэ мэдээг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана уу.
Судар харж мэргэлэхэд хэцүү биш эхлээд толгой зоосыг цагаан талаар нь авч, мэргэлэх зүйлсээ шившин хэлж бусад зоостой хольж сэгсэрсний дараа зүүн гарын алган дээр нар зөв дугуйруулан өрдөг. Тэгээд толгой зоос ямар байрлалд бууснаар нь сударт тухайн байрлалд юу гэж заасны дагуу мэргэ хэлдэг байна. Мэргэлэх зүйлээ толгой зоосонд шивсэн хэлэхийн өмнө "Бурханд мөргөе, Номонд мөргөе, Хуврагт мөргөе” гэж хэлдэг ёс байдаг. Бас хольж самарч байхдаа тарни уншдаг тал бий. Сайн төлгөч хүн судар харалгүй шууд хэлдэг.Ер нь сайн мэргэчин больё гэвэл маш их хөдөлмөр шаардагдана. Юуны өмнө судрыг сайн судалж цээжлэн тогтоох ёстой.Үүний дараа олон дахин мэргэлж өөрийн гэсэн арга барилтай болох нь хамгийн чухал. Есөн зоосны судар оршивой Нэг – Цагаан сүм буувал хүсэл тус бүтэх сайн, явдал ба гэрт амгалан, төр төвшин, худалдаа бүтэх, олз олох явдал мөрт орвол олз олох, алдсаныг олох, дорно зүгээс хэл ам сонсох, өвчин бол аних, мөргөл үйлдвэл сайн, саданд явдал нөхөр олох, хүнд хүндлэгдэх. Хар сум – буувал явдал мөр удаан саадтай нөхөр үгүй, босхуул бол саадтай, эрэл бол холгүй, ойр улдан олох, гөрөөлбөл алах, өвчин бол үхээрийн хорлол чойжоо тахиул, дүгжүв хийлгэ, сундуй додь галсан уншуул. Соривтой хүний зэтгэр бий. Билиг бармид уншуул . Сайн хүний идээ эдийн зэтгэр бий, Бурханыг ариул! Хоёр – Цагаан уул буувал мөрд олз олох, хэрэг бүтэх дайсаныг чадах гөрөөлбөл алах, өвчинд хариулгыг шамд аних буй Эрэлд дорно зүгийн сайн хүнээс хэл сонсож олох -Хар арслан буувал өвчин болох минд тод хортой саад их, газар усанд мал сэтэрлэ, сан тахил үйлд, алдсаныг баруун зүгээс их хүнийн малаас олох, Явдал өр хийгээд гөрөөлөхөд сайн Босхуул бол лам ноён хүнээс хэл сонсох зөрчвөл нөхөр олох, усны хорлол бий Усан балин, бумсан савдаг чадвар лүмбүнгарво уншуул, Заргаад бол сайн. Гурав – Цагаан онгоц буувал явдал мөрд нөхөр олох сайн, явсан жуулчин ирэх, дайсаныг чадах, өвчин түргэн идгэх, эрэл бол цагаан морьтой хүнээс сураг сонсох, түргэн олох зарга бол дийлэх, -Хар онгоц буувал алиаа үйлс урвах, өвчин бол хүчир ужиг, эрэл бол хол явчих буюу үхсэнийг олох, эсвэл хар хувцастай буюу хар морьтой хүнээс хэл сонсох олох. Явдал мөрт нүд сохрох муу Бурханд түй өргө. Лхамд данраг үйлд. Дөрөв – Цагаан арслан буувал мөрд олз олох, хэрэг бүтэх дайсныг чадах гөрөөлбөл алах өвчинд хариулгыг шамд, анах буй, Эрэлд дорно зүгийн сайн хүнээс хэл сонсох олох. Энэхүү сударыг түвд хэлнээс Ongiroo.mn орчуулан олонд хүргэсэн болно. Энэ мэдээг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана уу. -Хар арслан буувал Өвчин болох аминд тод хортой саал их, газар усанд мал сэтэрлэ, сан, тахил үйлд Алдсаныг баруун зүгийн их хүний малаас олох, явдал мөр хийгээд гөрөөлөхөд сайн. Босхуул бол лам ноён хүнээс хэл сонсох, зөрчвөл нөхөр олох. Тав – Цагаан чоно буувал явдал мөрт нөхөр олох дайсныг чадах, гөрөөлбөл алах, өвчинд чойжоо уншуул эрэл түргэн олох -Хар чоно буувал явдал мөрт нөхөр олох, дайсныг чадах олз олох, гөрөөлбөл сайн, эрэл босхуулыг үл олох, явах жуулчнаа сайн, ирэх жуулчнаа муу, хэл сонсох, болзсон нь ирэх, өвчин даминд тотгортой, улаан мах хэрүүлийн шалтгаан буй, Цагаан шүхэрт уншуул, Догжор хийлгэ, Гал тахиул. Зургаа – Цагаан нар буувал өвчин ужиг эдгэх, эрэл долоо хохогт олдох, зорчвол нэн сайн, явдал мөрт нөхөр олдох, дайсаныг чадах, гөрөөлбөл сайн, аль зүгт явав ч сайн уналганд муу -Хар нар буувал ер бүгд муу, өвчин хүнд түргэн, явдал мөрт нөхөр үл олдох, уналганд муу, олз зайдах, ан авд зохисгүй , эрэл бол баруун урд зүгээс хэл сонсож олох, жуулчин хуврага буюу эм хүнээс хэл сонсож олох Долоо – Цагаан хэрээ буувал хэл түргэн ирэх эрэл дорно зүг цоохор морьтой хүнээс хэл сонсох шамдвал олох, босхуулыг барих ав анд олзтой, өвчин анах, жуулчин ба зарга үйлсэд бүгдэд сайн. -Хар хэрээ буувал Өчүүхэн муу хэл ам буй, Эрэл бол зүүн зүгт ир, Жич: Улай болох алтан гэрэл уншуул Найм – Цагаан сар буувал үйлс бүтэх, өвчиг ужиг алдуул удаан олох, болзсон хүн ирэх өвчин анах, буг арилах, худалдаа бүтэх, -Хар сар буувалөчүүхэн саадтай, үл таних хүн золгох, өвчин хүнд, явдал мөрд уналга зовох, алдуул бол баруун урд зүгт сайн, хүнээс хэл сонсох. Ес – Цагаан бумба буувал алив үйлс бүтэх, болзсон ирэх, аян явдалд сайн өвчин эдгэх, эрлийг хүнээс сонсож олох, эд идээнд сайн бурхан өршөөх, бусдад асрагдах сайн. -Хар бумба буувал бүгд саадтай, аминд тотгортой явдал мөрт нөхөр үл олох, бусдаас сонсож олох бурхан сахиус тахивал сайн.

1 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Баярлалаа

Post a Comment